Цаг үеийн мэдээ

Өнөө өглөөний УОК-ын шуурхай штабын хурлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө. 

"Эхний ээлжид төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд хүнд өвчтөнүүдийг авахаар ор бэлдсэн. Мөн СХД-ийн эмнэлэгт баллоноор цэнэглэж, хүчилтөрөгчөөр хангах боломжтой корпусыг нь ашиглана. Мөн 300 ортой ЭХЭМҮТ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэрийг инженерүүд шалгаж энэ долоо хоногт дуусгана.

ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн шинэ үйлдвэрийг долоо хоногийн хугацаанд  ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Хүчилтөрөгчийг өтгөрүүлэгчийн худалдан авалтыг өнөөдөр хийж, дүүргүүдийн эмнэлэгт тараана. Мөн нөөц баллонуудын худалдан авалтыг мөн өнөөдрөөс эхэлж хийж байна" гэв.