Цаг үеийн мэдээ

ЭМЯ-аас цаг үеийн мэдээлэл хийж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 704 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 15718 боллоо.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 3 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин  3 хүн нас барлаа. Ингэснээр нас барсан хүний тоо 25 боллоо" гэлээ.

Мөн сүүлийн 9 хоногт өдөр бүр хүн нас баржээ.

Нас баралтыг тодруулбал: 

Дөрөвдүгээр сарын 2-нд 58, 66 настай хоёр эмэгтэй

Дөрөвдүгээр сарын 3-нд нэг хүн

Дөрөвдүгээр сарын 5-нд 60 гаруй насны нэг эрэгтэй

Дөрөвдүгээр сарын 6-нд нэг хүн

Дөрөвдүгээр сарын 7-нд 4 хүн

Дөрөвдүгээр сарын 8-нд 1 хүн

Дөрөвдүгээр сарын 9-нд 1 хүн

Дөрөвдүгээр сарын 10-нд 1 хүн

Дөрөвдүгээр сарын 11-нд 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй 

Дөрөвдүгээр сарын 12-нд / өнөөдөр / 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй хүмүүс нас барлаа.