Цаг үеийн мэдээ

Хатуу хөл хорионы үеэр цусны нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй байдал үүсчээ.

Эрүүл мэндийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ хэвээрээ байгаа тул ЦССҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тус төвийхөн цусаа өгье гэсэн донорууд руугаа урилга илгээж байгаа бөгөөд донорууд урилгаа үзүүлээд зорчих боломжтой хэмээн мэдээллээ.  

Иймд иргэд, донорууд болон аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллаж, донорын үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдахыг урьж байна. 

ЦАГИЙН ХУВААРЬ: 

Сүхбаатар цус цуглуулах төв: 08:30-14:00

Баянзүрх цус цуглуулах төв: 08:30-14:00

Холбоо барих утасны дугаар: 99202227, 94982857, 70112857