Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрүүдийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулж сэтгүүлчдийн сонирхсон асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр нар хариуллаа.

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүн хичнээн хугацааны дараа вакцинжуулалтад хамрагдаж болох вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Халдвар аваад эдгэсэн хүн онош батлагдсан өдрөөс хойш 30 хоногийн дараа вакцинжуулалтад хамрагдаж болно гэсэн зөвлөмжийг Вакцин үйлдвэрлэгч компаниудаас өгсөн. Дэлхийн олон улс орон вакцины хомсдолд орсон байгаа тул орон бүрт энэ хугацаа харилцан адилгүй байгаа.  Ерөнхийдөө 30 хоногоос 3 сар, 6 сарын хугацаанд ч хамрагдах боломжтой" хэмээн хариуллаа.