Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 940 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 42,484 болсон байна. 

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 12 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 12 хүн нас барлаа. Тэдгээр иргэдийн хувьд 40 настай эмэгтэй, 78 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй, 95 настэй эмэгтэй, 58 настэй эрэгтэй, 58 настай эмэгтэй, 74 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй нар байсан. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 142 боллоо. Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн ар гэр, төрөлд төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэв.