Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2021.05.07/ ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Шинээр 737 тохиолдол илэрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,291 иргэн эдгэрчээ. Мөн энэ үеэр COVID-19 халдвар ба жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн тусламж сэдвээр АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг дараах мэдээллийг өглөө.

Тэрээр: "Ойрын хугацаанд жирэмсэлхээр байгаа бол жирэмслэхээр төлөвлөж буй хугацаанаасаа 2-3 долоо хоногийн өмнө вакцины бүрэн тундаа хамрагдсан байх нь зөв гэж зөвлөж байгаа. Харин жирэмсэн гэдгээ мэдээгүй байхдаа вакцины эхний тунгаа хийлгэсэн бол дараагийн тундаа ч мөн хамрагдах хэрэгтэй. Ихэнх улс орон эрсдэлээсээ илүү ашигтай гэдгийг үндэслэн, COVID-19-ийн эсрэг вакциныг заавал хийлгээрэй гэж зөвлөөгүй ч эрсдэлийг бууруулна гэх байр суурьтай байна. Нийт 94,000 жирэмсэн эхэд коронавируст халдварын эсрэг вакцин хийж, ажигласан байна. Эдгээр эхийн 1/3 нь амаржсан бөгөөд судалгаагаар

ургийн гаж хөгжил

зулбалт

дутуу төрөлт

амьгүй төрөлт

нярайн эндэгдэл нэмэгдээгүй байна. 

Гэхдээ COVID-19-ийн эсрэг вакцин нь шинээр бүтээгдсэн тул олон талаас нь судалсаар буй. Судлаачид эрсдэлтэй жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөх болсон" гэсэн юм. 

Харин ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүст вакцин хийлгэх тухайд доктор Д.Мөнхцэцэг "Ихэнх удирдамжид жирэмслэхээр төлөвлөж буй хугацаанаасаа 2-3 долоо хоногийн өмнө вакцины бүрэн тундаа хамрагдсан байх нь зөв гэж зөвлөж байгаа. Харин жирэмсэн гэдгээ мэдээгүй байхдаа вакцины эхний тунгаа хийлгэсэн бол дараагийн тундаа ч мөн хамрагдах хэрэгтэй" гэлээ.