Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 804 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 44,820 болов. Шинээр бүртгэгдсэн 804 тохиолдлын 737 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 56 тохиолдол, эмнэлгээс шалтгаалах 7 тохиолдол илэрсэн байна. Мөн 2 хүн коронавируст халдварын улмаас нас барсан байна.