Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 2 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт 69 болон 89 насны хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.   Ингэснээр нийт нас барсан хүний тоо 162 боллоо. " гэлээ.

"Мөн Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн ар гэр, төрөлд төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.