Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 512 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 46,448 болов.

Шинээр бүртгэгдсэн 512 тохиолдлын 464 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 48 тохиолдол илэрсэн байна. Мөн 5 хүн коронавируст халдварын улмаас нас барсан байна.