Цаг үеийн мэдээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс ирдэг гомдлын багагүй хувийг эзэлдэг СӨХ-ны асуудлыг шийдвэрлэж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 900 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа шилэн болгохоор болжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаарх мэдээллийг өглөө.

"Улсын хэмжээнд 1500 СӨХ, Нийслэлийн хэмжээнд 1200 СӨХ бий. Үүнээс 895 нь СӨХ-ны дээд зөвлөлд гишүүнчлэлтэй байдаг. Үнэ төлбөргүй ашиглах шилэн СӨХ програмыг дээд зөвлөл эрхлэн явуулна. СӨХ-нд гардаг томоохон асуудал болох дундын өмчид анхаарна. Үүнд ямар айл төлбөрөө өгч байна, өгөхгүй байна гэдэг нь нээлттэй харагдана. Эрчим хүчний зохицуулах хороо нь конторуудад тусгай зөвшөөрөл олгодог учир удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байгаа конторуудад хариуцлага тооцох байдлаар ажиллана" гэлээ.