Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийг хүргэж байна.

Хилийн хяналт шалгалт:

Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 05.11-ний өдөр улсын хилээр орсон 890 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 937 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Мөн улсын хилээр гарсан 844 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 910 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 293 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайн 113.696 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 82 объектын 30.008 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Aюултай хог хаягдал:

Орон нутгийн хэмжээнд 16 аймгаас ирүүлсэн тандалтын мэдээгээр 188 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 36 тусгаарлан ажиглах байр, 67 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 112  дархлаажуулалтын түр цэг буюу нийт 405 цэгээс 4888,3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Тухайн өдөр 4357,6  кг хогийг устгасанаас 711,4 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 3696,9 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Энэ үйл ажиллагаанд 115 тээврийн хэрэгсэл, 200 хүн ажиллажээ.

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д  өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 05.11-ний өдөр 178 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 33 тусгаарлан ажиглах байр, 20 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 24 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 255 цэгээс 10552,2 кг хог хаягдал цуглуулсан байна. Цуглуулсан 10427,2 кг хогийг устгасанаас 8527,9 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1899,3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

Зөвлөн туслах үйлчилгээ:

Орон нутгийн хэмжээнд нийт 349 аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, түр журмын хэрэгжилтэнд хяналт тавьж 632 зөрчил илрүүлэн 38.7 хувийг газар дээр нь арилгуулав. Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөгүй, хүн хоорондын зай барих тэмдэг, тэмдэглэгээ байршуулаагүй зөрчил нийтлэг илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 707 аж ахуйн нэгж, иргэн зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдаж, түр журмын хэрэгжилтийг шалгах явцад 130 зөрчил илрүүлэн 39.2 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Шалгалтаар QR кодыг байршуулан бүртгэл хөтлөөгүй, хяналт тавьж ажиллаагүй, бүртгэл хөтлөөгүй, хүн хоорондын зай бариагүй, ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэл амны хаалт, бээлий, нүүрний хаалтгүй байсан зэрэг зөрчил илэрчээ.

Вакцинжуулалт: 

Орон нутгийн хэмжээнд 19 дархлаажуулалтын цэгт хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Хяналтаар Яаралтай тусламжийн эм тариа, хэрэгсэл хангалтгүй, Хүлээлгийн өрөөг зохион байгуулаагүй зөрчил илэрсэн байна.

Вакцин татан авалт: Энэ сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвөөс тус аймгийн Цагаандэлгэр сум руу коронавируст халдвар /ковид-19/-ын эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатан, 05 дугаар сарын 06-ны өдрийн 12.00 цагт Цагаандэлгэр сумын төвд ирэхэд 3 хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймд горим алдагдсан 250 хүн/тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй бөгөөд вакциныг устгахаар шийдвэрлэжээ.

Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг блакондоо 10 хүн/тун бүхий АстраЗенека вакцины үлдэгдэл 3 хүн/тунг хүн ирээгүй, задалснаас хойш 6 цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгасан байна.

Лабораторийн мэдээлэл

2021.05.11-ний өдөр улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 335 дээж шинжилгээнд ирж, 186 дээжийн хариу гарсан бөгөөд 19 дээж шаардлага хангаагүй байна. Үүнд: Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний 4, орчны шинжилгээний 5, арчдасын шинжилгээний 10 дээж шаардлага хангаагүй байна.

Эх сурвалж: МХЕГ