УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 2021 оны тавдугаар сарын 5-наас 11-ний өдрүүдэд буюу долоо хоногийн хугацаанд өлсгөлөн зарласан. УИХ-ын даргын захирамжаар хамтарсан ажлын хэсэг байгуулж Улсын бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилт, СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа гэх зэрэг тодорхой таван асуудалд хяналт шалгалт хийхээр шийдвэр гаргасан. Тиймээс энэхүү зөвшилцлийн хүрээнд өлсгөлөнгөө өчигдөр /2021.05.11/ зогсоогоод байгаа. Гэвч долоо хоног өлсгөлөн зарласны дараа хүний бие хэвийн горимд ороход тодорхой хугацаа шаарддаг. Энэ дагуу өлсгөлөн зарласан гишүүд Клиникийн II төв эмнэлэгт эмчлүүлж байна. 

Таны сурталчилгаа