Цаг үеийн мэдээ

Гэрэл зургийг mpa.mn

Сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах байрны байршил, саналаа хэрхэн өгөх талаар болон сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой. 

Сонгох эрхээ эдлэхэд тань туслалцаа үзүүлэх 1800-2800 сонгогчийн лавлах утас ажиллаж байгааг СЕХ-ноос мэдээллээ.

Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ заавал шалгахыг зөвлөлөө. https://election.burtgel.gov.mn 

Гадаад улсад байгаа монгол иргэд тавдугаар сарын 30, 31-нд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт монгол орон даяар 2021 оны 6 дугаар сарын 9-нд явагдана. Энэ өдөр бүх нийтээр амрах хуулийн зохицуулалттай.