Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар тогтоолоор Улсын Филармонийн "Симфони найрал хөгжим" болон "Морин хуурын чуулга"-н хөгжмийн зэмсгийн шинэчлэлтэд нэн шаардлагатай 2 тэрбум төгрөгийг Засгийн Газрын Нөөц Сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл уг ажлын хүрээнд нийт 5 багц тендер зарлагдсанаас Цохивор хөгжмийн зэмсгүүд болон түүний дагалдах хэрэгслүүдийн багцыг Улсын Филармонийн удирдлага, уран бүтээлчид 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авлаа.