Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2021.05.12/ олон улсын сувилагчдын өдөр тохиож байна.

Монгол Улсын хувьд 2020 оны статистик мэдээллээр 13,000 гаруй сувилагч ажиллаж байна.

Тус өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарт очиж, өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй сувилагч Б.Өнөрхүүд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан өгсөн юм. 

ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн яармаг дахь салбар нь дүүргийнхээ арван хорооны 80 мянган хүн амд үйлчилдэг аж. 

Түүнчлэн энэ өдөр коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн эмнэлгийн албан хаагчдад дархлаа дэмжих эрүүл мэндийн багцыг гардуулан өглөө.