Цаг үеийн мэдээ

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг Хөвсгөл аймгийн Галт сумын хэмжээнд зохион байгуулан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Билгүүн, экологийн асуудал хариуцсан мөрдөгч цагдаагийн ахмад Г.Идэрцэнгэл, экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Б.Болдсайхан, аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Өнөбат, жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Маналсүрэн, Галт сумын байгаль орчны хяналтын байцаагч Б.Нямбазар, байгаль хамгаалагч Б.Эрдэнэтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 

Хөвсгөл аймгийн Галт сум нь ойн сан бүхий газар нийт нутаг дэвсгэрийн 26 хувийг эзэлдэг юм. Сумын хэмжээнд ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 7 байгууллагыг шалгахад 3 мэргэжлийн байгууллага мод бэлтгэх эрхийн бичиг зөрчиж мод бэлтгэж, тээвэрлэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.  

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чиглэлээр сумын хэмжээнд шинээр баригдсан палк, торхон байшин, дүнз зэрэгт хяналт шалгалт хийж мод бэлтгэх зөвшөөрлийг шалгахад гэмт хэргийн шинжтэй 3 зөрчил илэрчээ. Мөрдөн шалгах ажиллагааг явагдаж байна. 

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар