Цаг үеийн мэдээ

Монголын урчуудын эвлэлийн ахмад уран бүтээлч, орчин үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч зураач Сандагийн Болдбаатарын “Гэрэлт замбуулин-5” нэртэй бие даасан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 2021 оны 6-р сарын 2-9 ний хооронд дэлгэгдэх гэж байна.

"Гэрэлт замбуулин-5" үзэсгэлэнд орчин үеийн дүрслэх урлагийн төрөлд хамаарах абстракт зохиомж, байгаль, график, бэхэн зураг, модон баримал зэрэг 70 орчим сонирхолтой бүтээлүүд дэлгэгдэнэ. 

Нээлт: 2021.06.02  17:00 цагт

Хаана: Монголын урчуудын эвлэлийн үзэcгэлэнгийн танхим