Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.06.10/ мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 10 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо  334 боллоо.

Тодруулбал:

72 настай эмэгтэй тавдугаар сарын 20-ны өдөр онош нь батлагдсан

54 настай эрэгтэй тавдугаар сарын 16-ны өдөр онош нь батлагдсан

68 настай эмэгтэй тавдугаар сарын 26-ны өдөр онош нь батлагдсан

64 настай эрэгтэй тавдугаар сарын 30-ны өдөр онош нь батлагдсан

81 настай эмэгтэй зургадугаар сарын 3-ны өдөр онош нь батлагдсан

57 настай эмэгтэй зургадугаар сарын 4-ний өдөр онош нь батлагдсан

68 настай эрэгтэй зургадугаар сарын 2-ны өдөр онош нь батлагдсан

71 настай эрэгтэй зургадугаар сарын 6-ны өдөр онош нь батлагдсан

63 настай эрэгтэй тавдугаар сарын 7-ны өдөр онош нь батлагдсан

65 настай эмэгтэй зургадугаар сарын 8-ны өдөр онош нь батлагдсан байна. Эдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилж нас барлаа. 

Эдгээр хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.