Цаг үеийн мэдээ

2021 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 236 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 160 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирсон байна.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

​2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцөций сумын нутаг дэвсгэрт шороон замд Lui gong GL маркийн Т жолоочтой автомашин, явган зорчигч хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.

​2021 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 20:00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн А жолоочтой автомашин явган зорчигч, хүүхэд мөргөж амь насыг хохироосон.

​2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч, жолоочийн амь нас хохирсон

​Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.