Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол улсад Ардчилсан, үнэн шударга сонгууль явагдахаа больжээ. Төсвийн мөнгөөр төрийн сонгууль хийдэг, төрийн хүчийг ашигладаг сонгуулийн тогтолцоо бий болсон байна. 2020, 2021 оны сонгуулийн хувьд МАН-ын сонгууль болсон. Сонгуулийг бодит мэтээр харагдуулахын тулд бусад улс төрийн намуудыг ашигласан. Үүнийг өөрчлөхгүйгээр 2024 оны сонгууль шударга болно гэж ярилтгүй. Аливаа их ялагдлын дараа их эвлэрэлд очдог" гэв. 

Харин АН-ын гишүүн О.Магнай "МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд баяр хүргэх болоогүй. МАН-аас хүмүүст мөнгө тараасан. Төсвийн мөнгөөр сонгуульд ялалт байгуулсан. Энэ хэвээрээ байвал нэг нам нь ялдаг, бусад намууд нь жүжгийн туслах дүрийг бүтээдэг болох юм" гэлээ.