Цаг үеийн мэдээ

Монгол цэрэг 2002 оноос эхлэн дэлхийн халуун цэгүүдэд энх тайван, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө олон орны энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн зүтгэж, энхийг сахиулах хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж байна. 

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгээд даруй найман сарыг үдэж байна. 

Дэлхий нийтээр тархаад буй “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт бие бүрэлдэхүүнийг вакцинжуулалтын эхний тунд бүрэн хамрууллаа. НҮБ-ын хангалтаар олгогдсон “Astrazenica” вакциныг хүлээн авч, хадгалах ажлыг горимын дагуу зохион байгуулж, улмаар Хүчний командлал болон удирдлагын шийдвэрээр дархлаажуулалтын эхний тундаа бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдаад байна. 

Энэ үеэр цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон вакцины ач холбогдлын талаар сургалт, ухуулга сурталчилгааны ажлыг түлхүү явуулж, эрүүл мэндийн байдлын судалгааг хүн нэг бүрээр нарийвчлан гарган, эмнэл зүйн удирдамжийн дагуу бэлтгэл ажлыг сайтар хангасны дагуу энэ ажлыг амжилттай зохион байгууллаа.