Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулав.

СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Өчигдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр 670 дуудлага мэдээлэл лавлах утсанд ирсэн байна. Уг дуудлагуудын 76 хувь нь санал авах байрны хаяг байршлын мэдээллийг тодруулсан бол 14 хувь нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой гомдол юм.

Санал авах байрны зохион байгуулалт удаан, ариутгал муу, камерын байршлыг дахин шалгуулах, хавтас зарим тохиолдолд өгөөгүй зэрэг гомдол, мэдээлэл ирсэн.

Ажиглагчийг дуу дүрсний бичлэг хийхэд нь саад учруулсан гэх мэт ажиглагчтай холбоотой нийт 35 гомдол мэдүүлсэн байна.

Улсын хэмжээнд 2,087 хэсгийн хороодод хяналтын камерыг байршуулсан. Камерын хяналтыг ашиглаад санал авах байранд гарч байгаа зөрчилд шууд үүрэг чиглэл өгч ажилласан. Өмнөх сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуулиар өргөдөл, гомдол бага байсан" гэлээ.