АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар өнөөдөр /2021.06.10/ мэдээлэл хийлээ.  Тэрээр: "Тоглоомын сөрөг хүчнээс захиалгат нэр дэвшигч өрсөлдсөн болж төрийн эсрэг бусад нам өрсөлддөг хэлбэр төдий сонгууль Монголд бий боллоо. Мөн уул уурхай дагасан их мөнгөнд суурилсан халамж ардчилалд аюул учруулж байна. АН үндсээрээ шинэчлэгдэж байж ардчиллаа аварна. Гишүүдийн олонхи хаанаа байна, тэр нь жинхэнэ Ардчилсан нам юм гэдгийг сонгуулийн дүн харууллаа. Бид хууль бус явдлыг хүлээн зөвшөөрч дэмжээгүй ч эсрэг ажилласангүй, эрх баригчдыг дагасангүй, цагаан сонголтод ч уриалаагүй. Одоо учир зүйгээ олж намаа шинэчилье" гэлээ. 

Таны сурталчилгаа