Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Галт суманд коронавируст халдварын 2 тохиолдол батлагдсан учраас тус сумын Онцгой комиссын 8-р хуралдаанаар энэ сарын 15 хүртэл тэг зогсолт хийх шийдвэр гаргалаа.  

Тус сумын Эрүүл мэндийн байгууллагын 2 ажилтан Намнангийн арын постод ажиллаад ирэхдээ халдвар авсан байна.

Халдвар авсан 2 иргэний нэг нь гэртээ, нөгөө нь гадуур нийгмийн харилцаанд орсны улмаас ойрын хавьтлын 26 иргэн байгаа бөгөөд шинжилгээ авч сорьцыг аймгийн төв рүү зөөвөрлөжээ. Галт сумаас гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хориглож, 3 цэгт хяналтын пост ажиллуулж эхэлсэн аж.