Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 6 дугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбараас анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан тэрбээр урд шөнө Говь-Алтай аймгийн Дарви суманд хоноглосон бөгөөд 350 орчим километр замыг туулсан амжилттайгаар 9 дэх өдрийн гүйлтээ эхлээд байна.  Э.Даваажамц өдөртөө 45-50 км замыг туулж байгаа ба түүний биеийн байдал, эрүүл мэнд маш сайн байгааг багийнх нь гишүүн, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо мэдээллээ. Нутгийн иргэд Монгол ёс заншлаараа идээ будаа, цайгаа дэлгэн угтсаар байгаа ажээ.

 

 

Таны сурталчилгаа