Цаг үеийн мэдээ

Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дахь өдөр Эрэгтэйчүүдийн -90 кг жинд Азийн наадмын мөнгөн медальт, цэргийн дэлхийн аварга, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгийн Алтанбагана эхний тойрогт Сербийн Боско Бореновичийг өмсөх мэхээр цэвэр яллаа. Түүнийг дараагийн шатны өрсөлдөгч нь 2021 оны Анталийн гранд сламын хүрэл медальт Чехийн Дэвид Кламмерт байх юм.