Цаг үеийн мэдээ

“Poland Open” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 1/4 шигшээд АНУ-ын Форрест Молинарид 2:2-оор, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа тэгшитгэлийн барилдаанд 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Канадын Даниелле Лаппажад оноогоор (1:11) цэвэр ялагдлаа. Ингэснээр тэднийг ялсан бөхчүүд шигшээд шалгарвал дагах барилдаан хийнэ.