Цаг үеийн мэдээ

2021 оны 06 сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 06 сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд тэг зогсолт хийж байна. Энэ үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний орох, гарах хөдөлгөөнүүд бүрэн хязгаарлагдаж тодорхой шаардлагатай орох хөдөлгөөнийг нэвтрэх зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ. Мөн дээрх хугацаанд бүх ачаа тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдсан болно. Тодорхой шалтгаанаар орж байгаа иргэд гэрийн тусгаарлалтад 7 хоног орж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн сахихыг анхааруулж байна хэмээн Сумын онцгой комиссоос мэдээллээ.