Цаг үеийн мэдээ

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.17/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2642 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 85,770 болов.

Шинээр бүртгэгдсэн 2642 тохиолдлын 1733 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 908 тохиолдол, эмнэлгээс шалтгаалах 1 тохиолдол тус тус илэрчээ. Мөн 37-95 насны 11 иргэн коронавируст халдварын  нас барсан байна.