Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн ‘’Суварган булаг” гэдэг газарт иргэн Ш нь автомашинтайгаа “Хэрлэн” голыг гар татлагат бярваазаар гатлах үед нэг тросс тасарч, нэг троссон дээр автомашин нь тогтоож байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 17-ны өдрийн 20:50 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 21:18 цагт очиход иргэн Ш-ийн “Бонго 3” загварын дунд оврын ачааны автомашиныг иргэд татаж гаргасан байсан. Багануур дүүргийн харьяат иргэн А/54 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь “Хэрлэн” голд живж байсныг эсэн мэнд аварч, иргэн Ч-т хүлээлгэн өгчээ.