Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь зургадугаар сарын 08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авчээ.   

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд зургадугаар сарын 15-ны өдрийн 13:20 хөдөлгөөн үйлдэж, 16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/ нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа зургадугаар сарын 17-ны өдрийн 17:08 цагт “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км зайтай отог дээр ирэхэд иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан 2 иргэн /1 эрэгтэй, 1 эмэгтэй/ 06.12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй тул “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж мэдээлсэн байна.