Цаг үеийн мэдээ

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.18/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2746 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 88,516 болов.

Шинээр бүртгэгдсэн 2746 тохиолдлын 1876 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 860 тохиолдол, эмнэлгээс шалтгаалах 3, зөөвөрлөгдсөн 7 тохиолдол тус тус илэрчээ. Мөн 11 иргэн коронавируст халдварын  нас барсан байна.