Цаг үеийн мэдээ

Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоодоос мэдээлэл хийж байна. Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "Нийт 17 аймаг 150 гаруй сумдаас олон сар, жил бэлтгэлээ хийсэн бөх, уяач, харваачид цар тахлын нөхцөл байдлыг ойлгож байгаа. Тиймээс аймаг, сумдын наадмыг цуцлахгүйгээр цахимаар зохион байгуулах хүсэлтийг тавьж байна. Өнөөдөр цар тахлын нөхцөл хүнд байгааг ойлгож байна. Тиймээс үзэгчгүйгээр зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж наадмаа хийх боломжтой" гэлээ.