Цаг үеийн мэдээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Арбидол буюу Вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэд тогтоосон хязгаарыг танилцууллаа. Энэ талаар тус газрын дарга Б.Цэцэгсайхан "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтарч эмийн үнэд хяналт шалгалтыг хийлээ. Тухайн вирусний эсрэг эмийг импортлох зөвшөөрөл авсан 15 аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийсэн. Арбидол, авиган, ремдесвир гэх гурван төрлийн эм байна. Тухайн эмүүдийн үйлдвэрлэж буй үнэ, леценз дээр бичигдсэн үнэ, худалдаалагдаж буй үнэ зэрэгт шалгалт хийсэн. Ингээд үнийн мэдээллийг танилцуулъя.

Хөнгөн хэлбэрийн тохиолдол уух эмүүд:

Арбивир

Үйлдвэрлэгч: Украйн

Бөөний үнэ: 21.500

Жижиглэнгийн үнэ: 27.950

Арбидол

Үйлдвэрлэгч: БНХАУ

Бөөний үнэ: 15.000

Жижиглэнгийн үнэ: 19.500

Арбидол

Үйлдвэрлэгч: ОХУ

Бөөний үнэ: 27.720

Жижиглэнгийн үнэ: 36.000

Харин хүнд болон, хүндэвтэр оноштой хүмүүс уухад тохиромжтой эмийн үнэ мэдээллийг танилцуулъя.

Фавипиравир гэх эм нь дотроо хоёр төрөлтэй.

Фавивир

Үйлдвэрлэгч: БНЭУ

Бөөний үнэ: 30.000

Жижиглэнгийн үнэ: 38.000

Авиган

Үйлдвэрлэгч: БНХАУ

Бөөний үнэ: 142.500

Жижиглэнгийн үнэ: 190.000

Хамгийн хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдолд дараах эмийг уух жортой.

Ремдесивир нь дотроо гурван төрөлтэй.

Ремивир

Үйлдвэрлэгч: Бангладеш

Бөөний үнэ: 140.000

Жижиглэнгийн үнэ: 182.000

Рамдивир

Үйлдвэрлэгч: Бангладеш

Бөөний үнэ: 140.000

Жижиглэнгийн үнэ: 182.000

Бемсивир

Үйлдвэрлэгч: Бангладеш

Бөөний үнэ: 165.000

Жижиглэнгийн үнэ: 199.000

гэх үнээр худалдаалагдахаар тохирсон байна" гэв.