Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар 6 сарын 19-ий өглөөний 6 цагаас 6 сарын 29 хүртэл аймаг, хот, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдсэн учраас хөдөлгөөний хязгаарлалтыг хийж голомтуудын хавьтлуудыг хумихыг зорьж байгаа аж. Хязгаарлалтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ зогсоно. Гэхдээ зайлшгүй орон нутагт ирэх шаардлагатай аймгийнхаа харьяат иргэдийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ. Мөн эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, шатахуун, хүнс тээврийг тусгай зөвшөөрлөөр зорчуулна гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.