Цаг үеийн мэдээ

Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён  Филипп Мэрлинтэй НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уулзаж, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бодит үр дүн бүхий технологийн шийдлүүдийн талаар санал бодлоо солилцлоо. 

Энэ үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хор уршгаас үүдэн хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хойшилсоор байгаа хэдий ч ковидоос үүдсэн хүндрэлийг давуу тал болгон ашиглах, цаашид хоёр улсын болон хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэхэд анхаарч ажиллах талаар халуун дотно яриа өрнүүллээ" хэмээв.

May be an image of drink and indoor