Цаг үеийн мэдээ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Эрчим хүчний зохицуулах хорооны албаны зарим төлөөлөл “УБЦТС” ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв /СХХҮТ/-д ажиллалаа.

“УБЦТС” ТӨХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 онд түгээх сүлжээний алдагдал өндөр фидерүүдийн зарим 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, шитүүдийг засварлах, тоолуур хэмжих хэрэгслийг шинэчилж ухаалаг /смарт/ болгох ажлыг хийж эхлүүлэхээр ажиллаж байна. 

Сайд Н.Тавинбэх “өнгөрсөн хугацаанд үйлчилгээнийхээ соёлд дутуу анхаарсан байна. Энэ цаг үед ухаалаг систем рүү шилжих ёстой. Системийг Улаанбаатар хотод яаралтай эхлүүлэх шаардлагатай. Энэхүү ажлыг хийхэд 120 орчим сая ам.доллар шаардагдах тооцоо гарсан. Энэ мөнгийг нэг дор гаргахад хүндрэлтэй учир нийслэлийн хамгийн хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт нэвтрүүлж эхлэхээр ажиллаж байна” гэв. 

May be an image of one or more people, people standing, people sitting and indoor

Энэ хүрээнд СХХҮТ-ийн гэр хорооллын гурав /Амралт, Хайрхан, Толгойт/, Зуслан ХҮТ-ийн нэг /Ар согоот/ нийт 4 фидерийн 8.500-10.000 орчим хэрэглэгч хамрагдах юм.

Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

1.  Тоолуур, хэмжих хэрэгслийн хувьд бүрэн шинэчлэгдэж сүүлийн үеийн ухаалаг тоолуур тавигдана. Энэ нь Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж буй анхны ухаалаг шугам сүлжээ бий болж, техник технологийн дэвшил бий болно. 

2.  Уг фидерүүдэд техникийн болон арилжааны цахилгааны эрчим хүчний алдагдал /зүй бус хэрэглээ/ буурна. 

3.  Алдагдал буурснаар эдийн засгийн хувьд ач холбогдолтой ба тэр хэмжээгээр компанийн орлого нэмэгдэж эрчим хүчний системд төвлөрүүлэх мөнгөн дүн нэмэгдэнэ. 

4.  Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний хүндрэлүүд эрс буурна.

5.  Ухаалаг сүлжээг хэрэгжүүлснээр хэрэглэгчийн таслалт, залгалт, хяналт шалгалт, тоолуурын заалт зэрэг бүх мэдээллийг алсын зайнаас авч үйлчилгээ үзүүлэх юм. 

6.  Хүний нөөц, ажиллах хүчний цаг, зардлыг хэмнэх ач холбогдолтой.

СХХҮТ нь 2006 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 176 инженер техникийн ажилтантайгаар нийслэлийн хүн амын дөрөвний нэгт цахилгаан эрчим хүч /ЦЭХ/-ний хангах үйл ажиллагааг хариуцан ажилладаг юм.