Цаг үеийн мэдээ

2021.06.15-ны 18 цагийн орчимд Таван богд ХХК-ны борлуулалтын ажилтан Ц, жолооч Б нар нь ХУД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт  зам тээврийн хөдөлгөөнд оролцож явж байхад 19-65 ОРО улсын дугаартай приус 30 машины эзэмшигч 31 настай эрэгтэй С нь машинаараа ус цацсан, шахсан гэх шалтгаанаар жолоочтой маргалдаж, түгээгчийн сууж явсан хаалгыг хаахдаа гарыг нь хавчих үед маргалдаж үүнээс үүдэн С нь түгээгчийн биед халдсан асуудал болсон байна.

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст материалжуулан холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.