Цаг үеийн мэдээ

2021.6.19, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.6.19, Бямба гараг

Наран ургах шингэх: 04.53-20.54

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.