Цаг үеийн мэдээ

Тайландад цар тахлын тархалт хяналтаас гарч Муай Тай буюу Тай Бокс зэрэг тамирын заалууд түр зогсохоо мэдэгдсэн нь орлого багатай, өөр орлогын эх үүсвэргүй, ихэнх тамирчдад санхүүгийн болон наад захын хэрэгцээг хангахад сөргөөр нөлөөлж байна. Тайландын спортыг сурталчлагч Париякорн Ратанасубан: Засгийн газрын болон ямар нэгэн байгууллагаас ямар ч туслалцаа, дэмжлэг огт байгаагүй гэж мэдэгдсэн бөгөөд ихэнх биеийн тамирын заал эзэмшигчид, тамирчид ганц орлогын эх үүсвэртэй. Тайландын хөл хорио цаашид үргэлжилбэл Тайландын тулааны урлагийн төгсгөл болж магадгүй юм" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг