Цаг үеийн мэдээ

Түүнийг Монгол цэргийн нэгдсэн холбоо, тус холбооны дэргэдэх Залуучуудын холбоо, Бага дарга нарын холбоо, “Бид мартаагүй” эмэгтэйчүүдийн клубын хамт олон угтан авч хүндэтгэл илэрхийлж, аян замд нь амжилт ерөөлөө. 

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Ахлах ахлагч Э.Даваажамц их уулсын орон Ховд нутгаас гарч Алтайн уулсыг арлан, хангайн нурууг өвөрлөн гүйсээр 1500 км замыг туулсаар 33 дахь өдрөө Улаанбаатар хотод ирж байгаа ажээ. Түүнийг Зэвсэгт хүчний 326, 013,150 дугаар ангийн зарим бүрэлдэхүүн болон дугуйтай дайчид залгуулан тосон авч, хамтдаа гүйсээр орж ирж байна.  

Тэрбээр Улаанбаатар хотод 1 хоног саатаад Дорнод аймгийн зүг гүйх юм. 

Монгол цэргийн зориг, тэвчээрийн гайхамшиг болсон цэрэг эр таны аян зам өлзийтэй болтугай.