Цаг үеийн мэдээ

Ховд аймгаас Улаанбаатар хот, Дорнод аймгийн чиглэлд холын зайд гүйж буй Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлагч Э.Даваажамцад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас хүндэтгэл үзүүлэх ёслолыг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 08.30 цагт Зэвсэгт хүчний Жанжин штабын Жагсаалын талбайд зохион байгуулна.

       Монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг өөрийн биеэр харуулан иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд сурталчилж яваа түүнийг угтах, үдэх үеэр түүнд хүндэтгэл үзүүлэн шагнал, дурсгалын зүйл гардуулна. 

       Мөн хөгжимчин ахлагч маань өөрийн эзэмшсэн хөгжмийн зэмсгээр ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимтэй нийлж, шилдэг үзүүлбэрээ толилуулна.

Иймд хэвлэл мэдээллийн ажилтнууд Та бүхэн хүрэлцэн ирж, сурвалжилга бэлтгэн олон нийтэд сурталчлахыг урьж байна.

                ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА