Цаг үеийн мэдээ

Дундговь аймгийн Луус сумын Наран багийн “Ихэр толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 34 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т/ Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд мал тээвэрлэж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 4-ний өдрийн 19:37 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 34 км замыг туулан 20:03 цагт очиж, И-ийн жолоодож явсан “Норд бенз НД4250” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.