Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн “Хадан хушуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ 7 сарын 4-ний өдрийн 17:30 цагийн орчим 7 хүн, 4 мотоциклтой Баян-Өндөр сумаас шатахуун аваад Зүлэгт багийн “Цам” гэдэг газрын чиглэлд гэрлүүгээ буцаж яваад 2 хүн нь аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:11 цагт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүлээн авч 19:17 цагт тухайн газарт очиход тус сумын харьяат малчин Г /21 настай, эрэгтэй/, Ч/21 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан. Цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.