Цаг үеийн мэдээ

Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал Төр, Их сургуулийн тогтвортой түншлэл, харилцан уялдаатай хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн захирал Б.Очирхуяг болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд өөрсдийн хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл солилцож, цаашид Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цаашид хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог сайжруулахад чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, олон улсын хэмжээний болон үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, шийдвэр гаргахад Монгол Улсын Их Сургуулийн зүгээс Үндэсний хөгжлийн газарт дэмжлэг үзүүлж, төр-эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.