Цаг үеийн мэдээ

Цэргийн хүний тэсвэр хатуужлыг харуулагч ахлах ахлагч Э.Даваажамцаас мэндчилгээ ирүүлэв. Мэндчилгээнд "Монголын нийт ард түмэн, Зэвсэгт хүчний мөрдэс нэгт нөхдөдөө түүхэн өдрийн мэнд хүргэе. Миний бие Монгол Улсыхаа баруун хязгаар олон ястны өлгий Ховд нутгаасаа гарч 40 дахь өдрийнхөө оройн гүйлтээр 1796 км зам туулан, Их Эзэн Чингис Хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн төвд орж ирлээ. 

Та бүхэндээ Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой, Зэвсэг хүчний 123 дугаар ангийн 99 жилийн ойн мэндийг  Их эзэн Чингис хааныхаа төрсөн нутгаас мэндчилж байна.

Хүндэтгэсэн ахлах ахлагч Э.Даваажамц, түүний баг хамт олноос" гэжээ.