Цаг үеийн мэдээ

"Зүрх мартахгүй" төслийн санаачлагч, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан Завхан, Архангай аймгийн сумдаар "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд үзлэг оношилгоо хийж явна. Тэрээр хөдөө орон нутагт зүрхний хагалгаанд нэн яаралтай орох шаардлагатай хүүхдүүдийг үзэж, оношилж байгаа юм. Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа: "Завхан, Архангайн 13 сумын 100-д зүрхний хагалгаанд орох заалттай гэгдсэн хүүхэд үзсэнээс 40 шахам нь энэ зун, намартаа орох байх. Амралт, үзлэг, хими эмчилгээ: 33% , 33%, 33%тай. 7 сарын 22нд Улаанбаатар орно, 23-24нээс хагалгааны хүүхдүүдээ хэвтүүлж, хагалгаагаа эхлэнэ" гэлээ.