Цаг үеийн мэдээ

Коронавирусийн Дельта хувилбар өргөн тархсаны дараа Бангкок дахь эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор Тайландын эрх баригчид хөнгөн болон шинж тэмдэггүй байгаа өвчтнүүдийг гэртээ эсвэл тусгаарлах асарт байрлахыг зөвлөөд байна.  Хөнгөн туссан өвчтний гэр бүл болон бусдад халдаахгүй байх зорилгоор Бангкокын 20 гаруй бүст эдгээр тусгаарлах асрыг барьсан бөгөөд ковидын анхан шатны эмчилгээ хийгдэж хэрвээ хүндэрсэн тохиолдолд эмнэлэг рүү шилжүүлэхээр зохицуулсан байна.

Чаовалит: "Шинж тэмдэггүй олон тохиолдол байгаа тул халдвар авсан иргэдийг гэр бүлээс нь тусгаарлах зорилгоор дгээр асрыг барьсан. Энэ нь гэр бүлийн хүрээнд халдварын тархалтыг бууруулах зорилготой юм" 

 Хотын захирагч Асвин Куанванг: "Цар тахлын улмаас  халдвар авсан иргэд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. Эмнэлэг нь ковидын өвчтнөөр дүүрэн бөгөөд шинэ тохиолдлыг авах хүчин чадал байхгүй болсон"

Эмнэлгийн үйлчилгээний газрын дарга Суксан Киттисопакорн: "Дельта төрөл нь маш амархан халдварладаг бөгөөд илүү хүнд шинж тэмдэгтэй байж уушгины хатгалгаа болоход их хурдан байна. Коронавирусийн бусад төрлөөс илүү аюултай гэж дүгнэгдэж байгаа. Үүнээс болж Бангкокт халдвар хурдан тархаж маш олон хүмүүс зэрэг өвдөж байна" 

Барилга хөгжлийн газрын дарга Чирак Коханоат: "Энэхүү төсөл нь Бангкокт аль болох богино хугацаанд эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм. Бид энэ бэрхшээлтэй хоёр долоо хоногийн өмнө л тулгарсан. Ковидын цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, хүнд халдвар авсан олон өвчтөнтэй болсон тул эмнэлэгт байгаа эрчимт эмчилгээний орны багтаамж үүнийг шийдвэрлэхэд хангалтгүй байна"

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг