Цаг үеийн мэдээ

Зуны олимп албан ёсоор нээгдэхээс нэг хоногийн өмнө нээлтийн ёслолын найруулагч Кентаро Кобаяшиг ажлаас нь халахаар болсон тухай зохион байгуулагчид мэдэгджээ.

Кентаро Кобаяшиг найруулагч 1998 онд еврейчүүдийн хомроглон устгалын талаар хошигнож байсан бичлэг цахим сүлжээгээр тархаад байгаа бөгөөд хэдийгээр түүний хэлсэн үг 20 гаруй жилийн өмнө боловч энэ нь маш ёс зүйгүй хэрэг гэдгийг олон улсын Еврей үндэстнүүдийн эрхийг хамгаалах байгууллага "The Simon Wiesenthal Center" лхагва гарагт мэдэгдсэн юм.