Цаг үеийн мэдээ

KFC брэнд энэ удаад Цэргийн Төв эмнэлэгт 20 сая төгрөгийн үнийн дүн бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч 10 ширхэг аппаратыг хандивлалаа. 

2020 онд анх ковид 19-ийн халдварын тохиолдол илэрсэн цагаас Цэргийн Төв Эмнэлэг хүчин чадлаа коронавирусийн халдвартай хүнд өвчтөнгүүдийг хүлээн авахад 100% дайчилж, эмчилсээр байна. 

Ковид 19-ийн халдварын өвчлөлийн үед нэн шаардлагатай энэхүү хүчил төрөгчийн төхөөрөмжийг ХӨСҮТ-д өнгөрсөн 6 сард мөн хандивлаж байсан юм.